card

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ

 

Уламбаяр овогт Хүрэлбаатарын Бадамсүрэн нь 1993 оны 2 сарын 1-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт Хошуу багийн Ар Дугуй гэдэг газар төрсөн. Ам бүл 5-уул. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000-2011 онд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, 2012-2018 онд Улаанбаатар хот Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургуулийг Био-Анагаах судлаач, Эс судлаач мэргэжилээр төгссөн. 2022 оны 2 сарын 14-нд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Гистологийн тэнхимийн магистрантат элсэн орсон.

Ажлын туршлага

-2018-2020 онд Онкоген Лабораторит Эс судлаач

-2020-2023 онд Итгэл эмнэлэг Эс судлаач 

-2023 оны II улиралд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн Гистологийн тэнхимийн гэрээт багш

-2023 оны 7 сараас эхлэн Баруунбаян-Улаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна.