Орон нутгийн хөжглийн сангийн тайлан
2019 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2019.12.31
д/д |
Хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ |
Төсөвт өртөг /мян.төгрөг/ |
Худалдан авах ажиллагааны журам |
Хэрэгжилт |
|
1 |
Сумын төвд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх |
43494.8 |
Тендер шалгаруулалтын онцгой журам |
Эс Жи Эм ХХК, Девсофт ХХК-иудаас үнийн санал ирж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Эс Жи Эм ХХК шалгарч, 43,4 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн. Тухайн онд 36.0 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. ЗДТГ-ын ажил хүлээн авах комисс хүлээн авсан. Ажлын тоо хэмжээ: 1200 м2 явган хүний зам, зам дагуу амрах сандал 8ш, хогийн сав 8 ш-ийг байрлуулсан. 28 ш гэрэлтүүлгийг шинэчилсэн. |
|
2 |
Сумын төвийн гадна орчныг камержуулах |
43459.0 |
Нээлттэй тендер шалгаруулалтын журам |
Энтерпрайз ХХК, Девсофт ХХК, Чаминхаус ХХК, Баттод ХХК гэсэн 4 компаниас үнийн санал ирж, техникийн тодорхойлолтод заагдсан шалгуурыг хангасан, хамгийн үнийн санал ирүүлсэн Баттод ХХК-ийг шалгаруулж, 43,4 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 30,0 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, ЗДТГ-ын ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгсөн. Ажлын тоо хэмжээ: Эргэдэг 3, чиглэлийн 5 камер суурилуулсан. 100 хувийн гүйцэтгэлтэй. |
|
3 |
Хүүхдийн тоглоомын талбай болон биеийн тамирын талбай тохижуулах |
49996.2 |
Тендер шалгаруулалтын онцгой журам |
Хүүхдийн тоглоомын талбай болон биеийн тамирын талбай тохижуулах ажлын тендерт Девсофт ХХК-иас 49,9 сая төгрөгийн үнийн санал ирсэн. Девсофт ХХК-ийг шалгаруулж, ажлыг 2019 оны 11 сарын 1-ээс 2020 оны 4 сарын 1-ний хооронд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажлын урьдчилгаа төлбөр болох 31,7 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай, дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
|
|
4 |
Мал угаалгын ванн байгуулах |
12667.0 |
Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам |
“Хамтын хөдөлмөр” бүлэг тендерт шалгарч, ажлыг гүйцэтгэн, 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 1 дүгээр багийн төв Цагаан-Овоо, 2 дугаар багт Баян худаг, 3 дугаар багт Хонхорын худагт тус тус мал угаалгын ванн суурилуулсан. |
|
5 |
Сумын төвийн хаягжуулалт |
7351.0 |
Тендер шалгаруулалтын онцгой журам |
Девсофт ХХК, Хурган-Овоот ХХК, Тэрэмбаян ХХК, Йи Би Си ХХК-иудаас ирсэн үнийн саналаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн Тэрэмбаян ХХК-ийг шалгаруулсан. 7,35 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хугацаанд нь гүйцэтгэн, төлбөрийг шилжүүлсэн. ЗДТГ-ын ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгч, дараах ажлууд хийгдсэн. Үүнд: 20 гудамж, 200 хашаа, 36 барилгын хаягыг хийсэн. Замын тэмдэг, тэмдэглэгээний 37, байршлын 6 самбарын хаягжилт тус тус хийгдсэн. |
|
6 |
Худаг засвар |
0 |
Тендер шалгаруулалтын онцгой журам |
Харьцуулалтын аргаар 4 удаа зарласан боловч нэг ч аж ахуй нэгж байгууллагаас үнийн санал ирээгүй байна. |
|
7 |
Зураг төсөв боловсруулах зардал |
2000,0 |
Шууд гэрээ байгуулах |
Сумын төвийг камержуулах ажлын зураг төсвийг Арбэл –Алтай ХХК-тай 1.0 сая төгрөгийн гэрээ байгуулан, гүйцэтгүүлж, төлбөрийг шилжүүлсэн. Сумын төвд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын зураг төсөв боловсруулах ажлыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Т.Ундраатай 1.0 сая төгрөгийн гэрээ байгуулан, гэрээний хугацаанд гүйцэтгүүлэн, төлбөрийг шилжүүлсэн. |