card

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ ДОРЖДАГВЫН ЦЭВЭЛ


 

2018 ОНД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛИЙГ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ МЭРГЭЖЛЭЭР ТӨГССӨН.2016 ОНООС ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН 8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ БҮЛГИЙН БАГШААР АЖИЛЛАЖ БАЙГААД 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧЭЭР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА.

Хүүхдийн цэцэрлэг нь 1965 онд үүсгэн байгуулагдаж 25 хүүхэдтэй гэр цэцэрлэгт Эрхлэгч 1 Бүлгийн багш 1 Асрагч 1 Тогооч 1 гэсэн орон тоотой 5-н жилийн турш үйл ажиллагаа явуулж, байгаад 1970 онд дүнзэн байшинд шилжин орж үйлчлэгч 1 нэмэгдэж үйл ажиллагаагаа явуулж 1980 онд Хүүхэд хөгжлийн фондын хөрөнгөөр 50 хүүхдийн хүчин чадалтай 2 бүлэгтэй стандарт барилга баригдаж Эрхлэгч 1 Бүлгийн багш 2 Туслах багш 2 Тогооч 1 Нярав 1 гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулсаар 2013 онд гэр цэцэрлэг байгуулагдаж 3 бүлэгтэй 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 100 хүүхэд хамруулан ажиллаж байлаа. 2016 онд орон нутгийн санхүүжилтээр өргөтгөл хийгдэж, Бэлтгэл, Ахлах, Дунд, Бага гэсэн 4 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж Өдрийн бүлэгт 135 хүүхэд, хувилбар сургалтад 215 хамрагдуулж Зуны улиралд нүүдлийн бүлгийн сургалтыг 2,3 дугаар багуудад зайны сургалтыг улирал бүр, явуулын багшийн үйлчилгээг 5 настай хүүхдийг 100% хамруулж ажиллаж байна. Эрхлэгч 1 Бүлгийн багш 4 Хөгжмийн багш 1 Багшийн туслах 4 Нягтлан 1 Нярав 1 Тогооч 1 Тогоочийн туслах 1 Хөтөч 1 Үйлчлэгч 1 гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.