card

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

Харцага овогт Батсуурийн Доржнямбуу нь 1977 онд төрсөн. Ам бүл 6-уул. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1985-1995 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 10 жилийн сургуулийн 10-р анги, 1995-2000 онд Тэнгэр дээд сургуулийн Гүн ухааны ангийг Түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2004 онд “Албан бус боловсролын багш-менежер”, 2004-2006 оны хугацаанд Экологийн багш бэлтгэх сургалтуудад тус тус хамрагдаж, мэргэшсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

-2001-2008 онд Ерөнхий боловсролын сургуульд Албан бус боловсролын арга зүйч

-2008-2010 онд сумын Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогч

-2010 оноос эхлэн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна.