card

ЗАСАГ ДАРГА

Гөөд овогтой Дашзэвэгийн Баатарчулуун нь 1985 онд төрсөн. Ам бүл 6-уул. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1994-2001 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 10 жилийн сургуулийн 7-р анги, 2001-2004 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр дунд сургуулийн 10-р анги, 2008 онд ШУТИС-ийг “Уул уурхайн инженер” мэргэжлээр төгссөн. 2011 онд ХАБЭА чиглэлээр мэргэшсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

-2008-2011 онд “Баян тээг” ХК-д инженер

-2011-2012 онд “Гоби Коул Энд Энержи” ХХК-д инженер

-2012 оны 12 сараас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг даргаар ажиллаж байна.

-2007 онд Баруунбаян-Улаан суманд “Оюутан залуучуудын холбоо”-г байгуулан 2010 он хүртэл тэргүүнээр нь ажилласан.

- Сумын шагайн холбооны тэргүүлэгч

- Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн гишүүн