card

2019 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019.12.31

д/д

Хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ

Төсөвт өртөг /мян.төгрөг/

Худалдан авах ажиллагааны журам

Хэрэгжилт

 
 

1

Сумын төвд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх

43494.8

Тендер шалгаруулалтын онцгой журам

Эс Жи Эм ХХК, Девсофт ХХК-иудаас үнийн санал ирж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Эс Жи Эм ХХК шалгарч, 43,4 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн. Тухайн онд 36.0 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. ЗДТГ-ын ажил хүлээн авах комисс хүлээн авсан.

Ажлын тоо хэмжээ: 1200 м2 явган хүний зам, зам дагуу амрах сандал 8ш, хогийн сав 8 ш-ийг байрлуулсан. 28 ш гэрэлтүүлгийг шинэчилсэн.

 

2

Сумын төвийн гадна орчныг камержуулах

43459.0

Нээлттэй тендер шалгаруулалтын журам

 Энтерпрайз ХХК, Девсофт ХХК, Чаминхаус ХХК, Баттод ХХК гэсэн 4 компаниас үнийн санал ирж, техникийн тодорхойлолтод заагдсан шалгуурыг хангасан, хамгийн үнийн санал ирүүлсэн Баттод ХХК-ийг шалгаруулж, 43,4 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 30,0 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, ЗДТГ-ын ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгсөн.

Ажлын тоо хэмжээ:  Эргэдэг 3, чиглэлийн 5  камер суурилуулсан. 100 хувийн гүйцэтгэлтэй.

 

3

Хүүхдийн тоглоомын талбай болон биеийн тамирын талбай тохижуулах

49996.2

Тендер шалгаруулалтын онцгой журам

Хүүхдийн тоглоомын талбай болон биеийн тамирын талбай тохижуулах ажлын тендерт Девсофт ХХК-иас 49,9 сая төгрөгийн үнийн санал ирсэн. Девсофт ХХК-ийг шалгаруулж, ажлыг 2019 оны 11 сарын 1-ээс 2020 оны 4 сарын 1-ний хооронд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажлын урьдчилгаа төлбөр болох 31,7 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай, дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

  • 160 метрийн хайсан хашаа татах
  • 4 метрийн урттай хашааны хаалга хийх, хаяг хийх
  • Гулсуур тоглоом
  • Дүүжин, даажин
  • Савлуур тоглоом

 

4

 Мал угаалгын ванн байгуулах

12667.0

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

 “Хамтын хөдөлмөр” бүлэг тендерт шалгарч, ажлыг гүйцэтгэн, 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 1 дүгээр багийн төв Цагаан-Овоо, 2 дугаар багт Баян худаг, 3 дугаар багт Хонхорын худагт тус тус мал угаалгын ванн суурилуулсан.

 

5

Сумын төвийн хаягжуулалт

7351.0

Тендер шалгаруулалтын онцгой журам

Девсофт ХХК, Хурган-Овоот ХХК, Тэрэмбаян ХХК, Йи Би Си ХХК-иудаас ирсэн үнийн саналаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн Тэрэмбаян ХХК-ийг шалгаруулсан. 7,35 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хугацаанд нь гүйцэтгэн, төлбөрийг шилжүүлсэн. ЗДТГ-ын ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгч, дараах ажлууд хийгдсэн. Үүнд: 20 гудамж, 200 хашаа, 36 барилгын хаягыг хийсэн. Замын тэмдэг, тэмдэглэгээний 37,  байршлын 6  самбарын хаягжилт тус тус хийгдсэн.

 

6

Худаг засвар

0

Тендер шалгаруулалтын онцгой журам

Харьцуулалтын аргаар 4 удаа зарласан боловч нэг ч аж ахуй нэгж байгууллагаас үнийн санал ирээгүй байна.

 

7

Зураг төсөв боловсруулах зардал

2000,0

Шууд гэрээ байгуулах

Сумын төвийг камержуулах ажлын зураг төсвийг Арбэл –Алтай ХХК-тай 1.0 сая төгрөгийн гэрээ байгуулан, гүйцэтгүүлж, төлбөрийг шилжүүлсэн.

Сумын төвд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын зураг төсөв боловсруулах ажлыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Т.Ундраатай 1.0 сая төгрөгийн гэрээ байгуулан, гэрээний хугацаанд гүйцэтгүүлэн, төлбөрийг шилжүүлсэн.