КОРОНАВИРУС (CОVID-19) ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙСЭН ТАЙЛАН

КОРОНАВИРУС (CОVID-19) ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙСЭН ТАЙЛАН/Баруунбаян-улаан сум Эрүүл мэндийн төв/

2020.04.04

Цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх тухай сумын Засаг даргын захирамж болон ариутгал хийх газар, цэг салбарыг Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Өлзийбат танилцуулав. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна орчин, 0,06%-ын жавелионы уусмал, 2%-ын хлорын шохойн сүүн уусмалаар муу усны нүх, нойлуудыг ЗДТГ-тай хамтран ариутган халдваргүйтгэл хийж ажиллаа. Үүнд: Жавелионы уусмал болон хлорын шохойн сүүн уусмалаар 7 байгууллагын гадна орчны талбай, 9 дэлгүүр, 8 нойл, 5 муу усны нүх, 2 шатахуун түгээх станц, явган хүний зам, орон сууцны орц, хонгил гэх мэт нийт 4000м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлэлт хийлээ.

 

        ТАЙЛАН БИЧСЭН: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН БАГ

ХЯНАСАН: ЭМТ-ИЙН ДАРГА                              Э.СУВДБАЯР