Сумын Онцгой комиссын хурал 2019 оны 11 сарын 19-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг ослын үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах
2. Өвөлжилтийн бэлтгэл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 асуудлыг танилцуулан дараах үүрэг чиглэл өгөв.
1. Сумын онцгой комиссын гишүүдийг багуудад хуваарилан, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээг цаг алдалгүй иргэд, малчдад хүргэх
2. Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвийн айл өрх, албан байгууллагуудын гэрэл цахилгааны болон галын аюулгүй байдал, бусад аюул ослын үеийн бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэдээ мэдээллээр хангах
3. Өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар мэдээлэл өгч, өвс тэжээлийг хангалттай хэмжээгээр нөөцлөх, малыг зах зээлд борлуулах талаар малчид, иргэдийг мэдээллээр хангах