Сумын Засаг даргын зөвлөлийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. • “Сумын дүрэм”-ийн төслийг хэлэлцүүлэх • “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан • Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 онд хийсэн ажлын мэдээлэл • Газрын даамлын 2019 онд хийсэн ажлын мэдээлэл
Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаас дараах шийдвэрийг гаргалаа. “Сумын дүрэм”-ийн төслийг хэлэлцээд иргэдэд танилцуулан санал авч нэгтгэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг, Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын хүрээнд хийсэн ажлын тайланг зорилтот жилийн ажлын хэсгээр хэлэлцэн дүгнэлт гаргаж, дахин зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг тус тус үүрэг болгов. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамал нарын ажлын мэдээллийг сонссоод Хангалттай үнэлгээг өглөө. Засаг даргын Тамгын газар