Малчид, Мал бүхий иргэдийн анхааралд

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД ‼️‼️‼️

      ➡️ Тус сумын 2 дугаар багийн нутаг Олгой нуурын баруун хойд тал, Хайрхандулаан сумын залгаа нутаг Шагзын тал зэрэг газруудад бог малын Мялзан өвчний тохиолдол илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Уг өвчин гарсан газруудад сумын Засаг даргын 2024 оны А/72 тоот захирамжаар 2024 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо.

       ➡️ Сумын мал сүргийг бог малын Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон ажиллах ба малчид, мал бүхий иргэд та бүхнийг заасан хугацаанд малаа вакцинжуулалт, угаалгад бүрэн хамруулахыг анхааруулж байна. ‼️‼️

       ???? Бог малын Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлж малчид, мал бүхий иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг мөрдөж хэрэгжүүлнэ үү ‼️‼️‼️

       ✅️ Бог малдаа байнгын ажиглалт тандалт хийж, чацга алдах, сүргээсээ хоцрон хоол тэжээлдээ дургүй болох, халуурах, хамраас нус гарах, нүд нуухтах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй мэдээлэх ‼️ /Багийн Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал аж ахуйн мэргэжилтэн, Малын эмчид/

       ✅️ Малаа байнгын хариулга маллагаатай байлгах ‼️

       ✅️ Урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамруулах ‼️

       ✅️ Бусад айл өрхийн малтай малаа нийлүүлэхгүй байх ‼️

       ✅️ Малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, отор нүүдэл хийхгүй байх ‼️

       ✅️ Өвчний үүсгэгч вирус нь ойрын хавьтлаар халдварладаг тул Өвчтэй малыг эрүүл сүргээс тусад нь байлгах ‼️

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ