Төрөлх сумын маань түүхт 100 жилийн ойн баяр наадам нартай хуртай сайхан боллоо.
Нутгийн уугуул, суугуул түмэн олныхоо хандив, сэтгэлийн дэмжлэгээр баяр наадам зохион байгуулагдлаа.
Баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулсан Өвөрхангай аймгийн ХДТ-ын найруулагч Батгэрэл, СТ-ийн эрхлэгч Г.Ундрал, бүжгийн багш Янжмаа, Н.Оюунчимэг соёлын төвийнхөндөө, оролцсон бүх уран бүтээлчиддээ, Баяр наадмын морь, бөх, сур, шагайн комисс, аж ахуйн ажилд нойр, хоолоо хагаслан зүтгэсэн ИТХ, ЗДТГ-ын хамт олон болон иргэн Т.Очирсүрэн, Л.Очирсүрэн, Ц.Мягмарсүрэн, Т.Баярмөнх, У.Ганболд, Ч.Алтаншагай, Б.Баттүшигт хувиараа аж ахуй эрхлэгч Ц.Загарханд, Б.Батнасан, Б.Ганбаатар, Ц.Батмөнх нартаа Баяр наадмын хаалтын шоу тоглолтыг зохион байгуулсан дуучин А.Оюу-Эрдэнэ, хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулсан Гарьд сувилалын хамт олон, Хөтлөгч БОАЖГ-ын ажилтан Ц. Батгэрэл, Бөхийн тайлбарлагч Н.Цэцэгсүрэн, засуулууд морь бөх цоллооч нар, Малчин телевиз, сэтгүүлч Мөнхтөр, ойд мөнгөн болон эд материал, бие сэтгэлээрээ ажил гүйцэтгэсэн нийт хандивлагч нартаа, суманд хүндэтгэлийн өргөө барих ажлыг зохион байгуулсан УБ хот дахь нутгийн зөвлөл, Н.Мөнхжаргал мөн Өв аймаг дахь нутгийн зөвлөл, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэсэн хандивлагч нар, аавынхаа гэрэлт хөшөөг босгосон Ц.Гэлэгбаяр агсны үр хүүхдүүд, ахан дүүс, Балбагийн аманд Аргалийн цогцолбор хөшөө барих ажлыг санаачлан гүйцэтгэсэн Б.Мөнгөнцэцэг, сагсны 3×3 талбайн ажлыг гүйцэтгэсэн 2004 оны төгсөлт, Г.Төмөрбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан Т.Бат-Өлзийн гэр бүл, ойд идэвхтэй оролцсон нийт төгсөгч нар, Л.Норовсамбуу тэргүүнтэй Уяачдын холбоо, О.Сэмжид нарийн бичгийн даргатай шагайн холбоо, Ч.Шижирбаатар тэргүүнтэй сурын холбоо, байгууллагын удирдлагууд ажилчид, эрчимийн албан хаагчид, баяр наадмын талбайн ажил, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэгч нар, сумын төрийн байгууллагуудын засварын ажлыг гүйцэтгэсэн Д.Цэндсүрэн, Л.Чинбат, Э.Гончигсүрэн, Ц.Дашсүрэн, эко 00 гүйцэтгэсэн Б.Банзрагч, Н.Мөнхжаргал нар, Наадмын талбайн цахилгааны шугамыг татсан Б.Дэмбэрэлсайхан даргатай эрчимийн хамт олон, нутгийнхаа ойн баяр наадмыг чимж хүрэлцэн ирсэн түмэн олондоо, зочид төлөөлөгч нар, нийт Баруунбаян-Улаанчууддаа халуун талархал илэрхийлж амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Удахгүй хандивын зардлын тайлан, хандивлагч нарын нэрсийг цахимаар нийтлэх учраас нэрсийг нэг бүрчлэн бичээгүй болно. Гарын бэлэг ойн медаль, талархалаа аваагүй хандивлагч нар ЗДТГ-тай холбогдож авах боломжтойг илэрхийлье.
Баруунбаян-Улаан сумын ИТХурал, ЗДТГазар