БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ Баруунбаян-Улаан сумаас төрөн гарсан Аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

Баруунбаян-Улаан сумаас төрөн гарсан Аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Барилдаанд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Дундговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Өмнөговь аймгийн сумын цолтой 96 бөх барилдан 3 давсан 12 бөх тойргоор барилдан дараах бөхчүүд эхний байруудыг эзэллээ.

1 байр-Түрүү бөх Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Сумын заан Довдонгийн Сумъяабазар

2 байр-Үзүүр бөх Дундговь аймгийн Өлзийт сум, Сумын заан Бямбаагийн Пүрэвдаш

3 байр-Их Шөвөг Завхан аймгийн Нөмрөг сум, Сумын заан Ёндонгийн Гантулга

4 байр-Их Шөвөг Ховд аймгийн Манхан сум, Сумын заан Гончигсүрэнгийн Батзориг

5 байр-Дунд Шөвөг Өвөрхангай аймгийн Хужирт сум, Сумын заан Мягмарсүрэнгийн Ууганбаатар

6 байр-Дунд Шөвөг Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Сумын заан Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

7 байр-Дунд Шөвөг Төв аймгийн Дэлгэрхаан сум, Сумын заан Батсүхийн Цогт

8 байр-Дунд шөвөг Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Сумын заан Доржхорлоогийн Гантулга

9 байр-Бага Шөвөг Баянхонгор аймгийн Баянлиг сум, Сумын заан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр

10 байр-Бага Шөвөг Өвөрхангай аймгийн Богд сум, Сумын заан Бөндөнгийн Мягмарсүрэн

11 байр- Бага Шөвөг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Сумын заан Амарсанаагийн Амархүү

12 байр-Бага Шөвөг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум, Сумын заан Галсандоржийн Чулуунбаяр нар тус тус шалгарлаа.

УРАН БАРИЛДААНТ БӨХ-Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Сумын заан Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ БӨХ-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Сумын заан Довдонгийн Сумъяабазар

Баруунбаян-Улаан Сумын заан С.Дашсүрэнгийн нэрэмжит шагнал-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Сумын заан Тогоосүрэнгийн Батхишиг нар тус тус шалгарлаа.

МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.