БАРУУНБАЯН-УЛААН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ 05 САРЫН 07, 08-НД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн Баруунбаян-Улаан суманд зохион байгуулах гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдамжийн дагуу бэлтгэл ажлыг ханган ажилласан. Команд штабын сургууль зохион байгуулах ажлын хэсэг буюу Аймгийн онцгой байдлын газрын төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагч ахмад Ж.Энхтөр-өөр ахлуулсан ажлын хэсэг Баруунбаян-Улаан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан бэлтгэл ажилтай танилцан сургуулын үйл ажиллагааг зохион байгуулав. Команд штабын сургуулийн үйл ажиллагаа 2024 оны 05 сарын 07-ны 08:30 цагт дуут дохио өгч Сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн 54 албан хаагч цугларлаа.