2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 4 ДҮГЭЭР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА.

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 4 ДҮГЭЭР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

 ✅️ Цэргийн жинхэнэ албанд татагдах насны буюу 1998-2006 онд төрсөн залуучууд 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр орох ба заавал биеэр ирж хамрагдахыг мэдэгдэж байна.

✅️ Төгсөх дамжааны оюутнууд сургуулийн албан ёсны тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхийг бүрдүүлэн багийн Засаг даргадаа хүлээлгэн өгнө. Бусад дамжааны оюутанууд биеэр ирж оролцох ба суралцаж буй сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт болон бусад бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.

✅️ 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвд 8 төрлийн шинжилгээг өгч, баримт бичгийг бүрдүүлж ирэх шаардлагатай.

✅️ 4 дүгээр сарын 23-ны өдөр шинжилгээ авахгүй, эрүүл мэндийн үзлэг хийгдэнэ.

✅️ Цэрэгт татагдагч иргэн бүр зарлан дуудах мэдэгдэлд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж, амны хаалт, гар ариутгагч болон үзлэгийн байранд өмсөх углааш/тавчик/-тай ирнэ үү. Асуух тодруулах зүйл байвал дараах утсаар холбогдоно уу.

???? 99323535, 92066030

СУМЫН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ