Дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулилалтыг зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу сумын хэмжээнд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллалаа. Гамшгийн үеийн зарлан мэдээлэл дамжуулах болон Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг сумын Онцгой комиссоос болон төрийн байгууллагууд албан хаагчид, хүүхдүүдэд зохион байгууллаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР