ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР МАРТЫН  8-НЫ БАЯРЫН ХӨТӨЛБӨР

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР МАРТЫН 8-НЫ БАЯРЫН ХӨТӨЛБӨР

Ангир нялх үрс минь өнөр олуулаа заяасан

Алтан дэлхийн жамаар үрийн заяа элбэгтэй

Ширгэж үзээгүй мөөмөөрөө амин үрсээ тэтгэсэн

Шившин бүүвэйлэх аялгуундаа олон үрсээ аргадсан

Хатан сайхан ээжүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8 -ны баярын мэндийг хүргэе. 2024.03.07-нд Хүүхдийн цэцэрлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гар бөмбөг”-ийн тэмцээн 10:00 цагт ЕБС-ийн спорт зааланд

2024.03.08-нд 19:00 цагт “Жавхаалаг бүсгүйчүүд” тэмцээн, баярын цэнгүүн Соёлын төвд болно. Эрхэмсэг сайхан бүсгүйчүүд, ээжүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.