МАЛЧДАД ТУСЛАХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА.

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн байгаа. Засгийн газраас хаваржилт хүндэрч, гамшгийн улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг сумын Онцгой комиссыг танхимаар хуралдуулж, зудын нөхцөл байдал, хариу авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримталж буй бодлогын талаар товч танилцууллаа. Хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, аймгийн Онцгой комиссын гишүүд оролцлоо. Хурлын үеэр цаашид шийдвэрлүүлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.

Үүнд: 1.Малчдад өвс тэжээлийг зээлээр болон хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх;

2.Туулах чадвар сайтай автомашин, эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины асуудлыг шийдвэрлэх ;

3. Хил залгаа сумдуудад малын халдварт цэцэг өвчин гарч байгаа тул нийт хонин сүргийг вакцинжуулах;

4. Мал төллөх үеэр малчдад хүн хүчний туслалцаа шаардлагатай тул хичээл сургуулийн амралтыг зохицуулах;

5. Төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх (засварлах) нэн шаардлагатай байгааг тус тус танилцууллаа. Мөн УОК-оос хуваарилсан 60 тонн тэжээлийг малчдад олголоо.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС