Баруунбаян-Улаан сумын Өвөрхангай аймаг дахь Нутгийн зөвлөл сар шинийн золголт хийлээ.

Баруунбаян-Улаан нутгийн зон олны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн золголт 2024 оны 02 сарын 19- нд өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Золголтыг Баруунбаян-Улаан сумын Өвөрхангай аймаг дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд сумын удирдлагууд болон Арвайхээрт амьдран сууж буй Баруунбаян-Улаан сумын уугуул иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

Монгол улсын гавьяат хуульч П.Адьяасүрэн, сумын ИТХ-ын дарга, ОУХМ Золбоотын Буяжаргал, ЭБЦТС ТӨХК-ийн захирал Д.Дэмбэрэлсайхан, Аймгийн аварга малчин П.Сангиажав зэрэг сум орон нутгийнхаа нэрийг өргөж яваа хүндэт хүмүүс хүрэлцэн ирэв.

 Нутгийн ахмад буурлуудаа хүндэтгэн, хадгаа дэлгэн, хөөрөг зөрүүлж, мэнд мэдэх сар шинийн золголтын үйл ажиллагаа сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, нутгийн олондоо баярлалаа.