Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл Хилэн Эх хэмээх Модон Луу жилийн сар шинийн золголт хийлээ.

Баруунбаян-Улаан нутгийн зон олны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн золголт 2024 оны 02 сарын 17-нд өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Золголтыг Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд сумын удирдлагууд болон Улаанбаатар хотод амьдран сууж буй Баруунбаян-Улаан сумын уугуул иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

 Нутгийн ахмад буурлуудаа хүндэтгэн, хадгаа дэлгэн, хөөрөг зөрүүлж, мэнд мэдэх сар шинийн золголтын үйл ажиллагаа сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, нутгийн олондоо баярлалаа.