XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон Луу жилийн сар шинийн Хүчит бөхийн барилдаан 2024 оны 02 сарын 09-ны битүүний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН:
Хүчит 16 бөх барилдсанаас Түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат залуу бөх Б.Цэнд түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Д.Сумьяабазар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын начин Э.Цэнддаваа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат залуу бөх Г.Пүрэвсүрэн нар тус тус шөвгөрлөө.
Дунд шөвөгт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат залуу бөх М.Намхай, Б.Баярмөнх, Ц.Рияа, М.Шийрэвтавхай нар тус тус шалгарлаа.