”Тэмээний баяр-2024”  үйл ажиллагаа 01 дүгээр сарын 22-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

”Тэмээний баяр-2024” үйл ажиллагаа 01 дүгээр сарын 22-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сум, Өвөрхангай аймгийн Төгрөг, Богд зэрэг сумдын тэмээчид оролцлоо.

Атны уралдаан, торомны уралдаан, сайхан буур, сайхан ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулах, үндэсний бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа.

АТАН ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

1. Түрүү магнайд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач Т.Цэдэнхоролын Бор тэмээ

 2. Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Богд сумын уяач Б.Ган-Өлзийгийн Шар тэмээ

3. Айргийн гуравт Баруунбаян-Улаан сумын уяач Г.Наранбаатарын Халтар тэмээ 

4. Айргийн дөрөвт Баруунбаян-Улаан сумын уяач А.Хорлоогийн Хар тэмээ

5. Айргийн тавт Баруунбаян-Улаан сумын уяач С.Батсүхийн Улаан тэмээ тус тус хурдаллаа.

 

ТОРОМНЫ УРАЛДААН:

1. Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Г.Наранбаатарын Шар Тором

 2. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач С.Сугарын Улаан тором

3. Айргийн гуравт Баруунбаян-Улаан сумын уяач С.Батсүхийн Улаан тором

4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач Нямсрайжавын Шар тором

5. Айргийн тавт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач С.Сугарын Бор тором тус тус хурдаллаа.

САЙХАН ТЭМЭЭТЭЙ САЙХАН ХОС:

1. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2-р багийн Аймгийн аварга малчин А.Хорлоо, Д.Хандсүрэн

 2. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3-р багийн малчин Ч.Алтаншагай, Л.Батсуурь

 3. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3-р багийн малчин Н.Бунд-Очир, Франц улсын жуулчин Кили нар тус тус шалгарлаа.

 

САЙХАН БУУР:

1.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2-р багийн Аймгийн аварга малчин А.Хорлоогийн хүрэн буур шалгарлаа.

САЙХАН ИНГЭ:

1. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2-р багийн Аймгийн аварга малчин А.Хорлоогийн Улаан ингэ

2. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Б.Бадамдоржийн Цагаан ингэ тус тус шалгарлаа.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН:

Хүчит 32 бөх барилдсанаас

Түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан Б.Мягмарсүрэн

Үзүүр бөх Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Батхишиг

 Их шөвөг Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат сумын заан Э.Энхболд

Их шөвөг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Б.Найгаль тус тус шалгарлаа.

Дунд шөвөгт Баянхонгор аймгийн Богд сумын харьяат сумын харцага Э.Анхбаяр, Өвархангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын начин Д.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат сумын начин Н.Амгалан, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат залуу бөх Л.Нямсүрэн нар шалгарлаа.