Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2023 оны анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 26 -нд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний эрэгтэй төрөлд Ш.Бундхорол 1 дүгээр байр, Г.Билэгжаргал 2 дугаар байр, Н.Ганболд 3 дугаар байр

 эмэгтэй төрөлд Б.Тунгалаг 1 дүгээр байр, Э.Даваасүрэн 2 дугаар байр, Ж.Уртнасан 3 дугаар байр тус тус эзэлж Өргөмжлөл , медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэхүү тэмцээнийг сумын ИТХ-ын дарга З.Буянжаргал , иргэн Гэндэн-Очирын Нямсүрэн, Нямсүрэнгийн Батсайхан нар тус тус 100000 төгрөгөөр ивээн тэтгэсэн. Тэмцээнийг ивээн тэтгэсэн хүмүүс болон тэмцээнд оролцсон иргэддээ талархаснаа илэрхийлье.

Сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ