ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
✅️ Аймаг, сумын Засаг даргын захирамжаар Говийн бүсийн сумдын Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүнтэй хээрийн дадлага сургууль 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс тус сумаас эхлэн зохион байгуулагдаж байна.
Сургалтын зорилго нь Орон нутгийн хамгаалалтын хээрийн дадлага сургалтад оролцох томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хүн нэг бүрийн бэлтгэл болон тасгийн жигдрэлтийг хангаж, томилгоот үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Сургалтанд томилгоот зарим тасгийн бие бүрэлдэхүүн танхимын болон хээрийн дадлага сургуульд хамрагдан Орон нутгийн хамгаалалт, Батлан хамгаалах чиглэлийн хууль эрх зүйн мэдлэгтэй болж, анхны тусламж үзүүлэх болон бусад шаардлагатай дадлага эзэмших юм.
Сургалтыг аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн холбогдох албан тушаалтанууд зохион байгуулж байна.
СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БУЙ НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР