“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ НАМРЫН БАЯР-2023” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО. "Өвөрхангай түншлэл НАМРЫН БАЯР-2023" үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалан эрхлэгч 6 иргэн амжилттай оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулалт хийлээ. "ХАЛТАР АРВАЙН ГУРИЛ"-аар "Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн" шагналаар Арвин хос бүрд ХХК, "Хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн тариалсан тариаланч"-аар аварга тариаланч тариаланч З.Дамшигбазар, газар тариалангийн чиглэлээр Тусгай байрт сумын аварга тариаланч Л.Цэрэндулам, “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр 1 дүгээр багийн малчин Д.Чанцал нар шалгарлаа.
Та бүхэндээ баяр хүргэе. Үйлдвэрлэсэн бүхэн тань брэнд болж Үйлчлүүлсэн бүхэн тань сэтгэл дүүрэн байх болтугай.