"Сайхан морьтой сайхан хос"-ын тэмцээнд
???? 1-р байранд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн харьяат Б.Амарбаясгалан Э.Хоролгарав
???? 2-р байранд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багийн харьяат А. Хорлоо Д.Хандсүрэн нар тус тус шалгарлаа.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум Франц Улсын Брусеи хотын хамтын ажиллагааны соёлын үйл ажиллагаанд зориулсан Бэсрэг наадмын Хүчит бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас:
???? Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн начин Т.Түмэнбаяр түрүүлж
???? Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Батхишиг үзүүрлэж
???? Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан н. Цовоодорж
???? Баянхонгор аймгийн Богд сумын харьяат сумын начин н.Дүүрэнбаяр нар шөвгөрлөө.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум Франц Улсын Брусеи хотын хамтын ажиллагааны соёлын үйл ажиллагаанд зориулсан Бэсрэг наадмын хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын САУ Ж.Баяраагийн Бал халзан түрүүлж Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн уяач Э.Энхманалын хонгор Айргийн гуравт Гучин-Ус сумын Засаг дарга Х.Энхтайваны зээрд халзан Айргийн дөрөвт Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн уяач Ц.Загарсүрэнгийн хул Айргийн тавт Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн САУ Б.Доржсүрэнгийн бундан хонгор хурдаллаа.