Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Баруунбаян-Улаан сумын харьяат Сумын заан Тогоосүрэнгийн Батхишиг түрүүллээ. Баруунбаян-Улаан сумын харьяат сумын начин Зоригтын Батзориг үзүүрлэлээ. Их шөвөгт Богд /Өв/ сумын харьяат сумын заан Ө. Мэндбаясгалан шалгарлаа. Дунд шөвөгт Нарийн тээл сумын харьяат аймгийн начин Баяртогтохын Ганхуяг Богд /ӨВ/ сумын харьяат аймгийн начин Даваагийн Наранцогт Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Очиртогтохын Төрсайхан Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Эрдэнэбилэгийн Лувсанбалдан Богд /БН/сумын харьяат сумын заан Түмэнжаргалын Түмэн-Өлзий нар шалгарлаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан Дааган насны морины уралдаанд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн уяач Хорлоогийн Дэлэгнямдоржийн Хээр түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн уяач Оюундалайн Цэрэнтогтохын Загал хурдалсан бол Богд сумын Ө.Алтангэрэлийн Ухаа халзан айргийн гуравт, Хөөвөр 4-р багийн уяач Лувсандоржийн Бат-Эрдэнийн Ухаа дөрөвт, Хөөвөр 4-р багийн уяач Дашзэвэгийн Баатарчулууны Зэс алаг даага айргийн тавд тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан Шүдлэн насны морины уралдаанд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн уяач Хорлоогийн Дэлэгнямдоржийн Хээр түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Хүүхдийн-Ус 2-р багийн уяач Чимэддуламын Ядамсүрэнгийн Хонгор хурдалсан бол Хархорин сумын уяач Г.Гүрбазарын Бор халзан айргийн гуравт, Арвайхээр сумын уяач С.Загарын Хээр халзан дөрөвт, Хөөвөр 4-р багийн уяач Төмөрсүхийн Идэрийн Сартай хонгор шүдлэн айргийн тавд тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан Хязаалан насны морины уралдаанд Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн сумын Алдарт уяач Энхтөрийн Энхсүлдийн Дүүгүүр хээр түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу 3-р багийн уяач Цогбадрахын Бат-Итгэлийн Хонгор хурдалсан бол Хөөвөр 4-р багийн уяач Бундын Пүрэвсүрэнгийн Хонгор айргийн гуравт, Богд сумын уяач Б.Алтангэрэлийн Хонгор дөрөвт, Цагаан-Овоо 1-р багийн уяач Бүдрагчаагийн Амарбаясгалангийн Хонгор хязаалан айргийн тавд тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан Соёолон насны морины уралдаанд Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн уяач Лувсандоржийн Бат-Эрдэнийн Ухаа түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Хүүхдийн-Ус 2-р багийн уяач Эрдэнэ-Очирын Батсүрэнгийн Хамар цагаан халтар хурдалсан бол Цагаан-Овоо 1-р багийн сумын Алдарт уяач Батбаатарын Бямбасүрэнгийн Шийр цагаан хар айргийн гуравт, Өлзийт хошуу 3-р багийн сумын Алдарт уяач Лхагвын Пүрэвдоржийн Дүүгүүр хээр дөрөвт, Хөөвөр 4-р багийн сумын Алдарт уяач Сэрээнэндуламын Батсүхийн Саарал соёолон айргийн тавд тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан Их насны морины уралдаанд Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн уяач Лувсандоржийн Батцоожийн ухаа түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн уяач Хорлоогийн Дэлэгнямдоржийн Хээр хурдалсан бол Цагаан-Овоо 1-р багийн уяач Баярсүрэнгийн Мөнх-Өлзийн Буурал айргийн гуравт, Хөөвөр 4-р багийн сумын Алдарт уяач Бямбын Доржсүрэнгийн Хээр айргийн дөрөвт, Хүүхдийн-Ус 2-р багийн сумын Алдарт уяач Лхагвын Эрдэнэсүрэнгийн хээр морь айргийн тавд тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1-р багийн уяач Хорлоогийн Дэлэгнямдоржийн саарал түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4-р багийн Сумын алдарт уяач Энхтөрийн Энхсүлдийн Хээр хурдалсан бол Цагаан-Овоо 1-р багийн уяач Хорлоогийн Дэлэгнямдоржийн Хээр азарга айргийн гуравт, Хүүхдийн-Ус 2-р багийн уяач Эрдэнэ-Очирын Батсүрэнгийн Хээр айргийн дөрөвт, Хөөвөр 4-р багийн Сумын алдарт уяач Энхтөрийн Энхсүлдийн Хонгор азарга айргийн тавд тус тус хурдаллаа.