БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
➡️ Багийн Иргэдийн нийтийн хурлууд 2023 оны 06 сарын 29, 30-ны өдрүүдэд сумын төвд зохион байгуулагдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
✅️ Иргэдэд цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг хүлээн авч сонслоо.
✅️ АЛСЫН ХАРАА- 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгууллаа. Уг бодлогын баримт бичгийн талаар иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг зохион байгуулав.
✅️ Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийх ажлын саналыг иргэдээс авч, эрэмбэлэх ажлыг зохион байгуулав.
✅️ МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД сургалтыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн докторуудыг урьж ирүүлэн, хамтран зохион байгуулав. Сургалтыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг, Эм хор судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ц.Бямбажав, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Будрагчаа, Эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ны магистр П.Баатаржаргал, Эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ны магистр Б.Давхарбаяр нар зохион байгууллаа.
✅️ Иргэдэд E-Mongolia цахим үйлчилгээний талаар мэдээлэл өгч, 45 иргэний утсанд АПП суулган, хэрхэн ашиглах талаар арга зүйн заавар өглөө. Мөн Киоск машин, операторын үйлчилгээний талаар холбогдох албан тушаалтан мэдээлэл өгсөн.
✅️ Мөн төрийн байгууллага, албан хаагчид, иргэдэд хууль эрх зүйн болон бусад чиглэлээр гарын авлага бэлтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ.
✅️ Хуралд оролцсон нийт иргэдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээнүүдийг 3 төрлөөр зохион байгуулж, аваргуудыг шалгаруулан, шагнаж урамшууллаа.
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИРЖ ОРОЛЦОН, МЭДЭЭЛЭЛ АВЧ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭН НИЙТ ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР