Баруунбаян-Улаан сумын тамирчин Бааснайн Хонгорзул, Тогтохжаргалын Эмүүжин нар Хүүхдийн спортын наадмаас хос хүрэл медаль хүртлээ.
Б.Хонгорзул нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдсан 2022 оны Өсвөрийн улсын аваргын тэмцээнээс 3 мөнгөн медаль, 2022 оны Залуучуудын УАШТ-ээс 3 хүрэл медаль, 2023 оны Холбоодын нэгдсэн УАШТ-ээс 2 хүрэл медаль, 2023 оны Залуучуудын УАШТ-ээс 3 хүрэл медаль, 2023 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлээд байна.
Аймаг, сумынхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилт үзүүлсэн бяцхан тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.