ТӨСӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ГАЛ ТОГОО БОЛОН СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

ТӨСӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ГАЛ ТОГОО БОЛОН СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

✅️ Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн төлөвлөгөө, удирдамжид тусгагдсаны дагуу Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо, Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

✅️ Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл шаардлага, халдвар хамгааллын дэглэм зэргийг хэрхэн мөрдөж хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хүнсэнд хэрэглэж буй малын гаралтай бүтээгдэхүүнүүд болох мах, аарцнаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэв.

➡️ Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар ЗӨВЛӨМЖ хүргүүллээ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР