МОНГОЛ-ФРАНЦЫН ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ХӨГЖИЖ БАЙНА.
Өвөрхангай Аймаг -ийн Баруунбаян-Улаан сумынхан сумын Засаг дарга Д.Баатарчулуун тэргүүтэй сумын дунд сургуулийн багш, сурагчдын төлөөлөгчид Франц Улсын Бруссиө /Brussieu хотын “Tisser la Рaix” төрийн бус байгууллагын урилгаар Франц улсад 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 12-ны хооронд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна. ▫️Сурагчид, багш, албан хаагч нар хөтөлбөрийн хүрээнд Францын Лион, Пуатье, Албервил зэрэг хотуудад зочилж тухайн хотуудын дунд сургууль болон холбогдох байгууллагуудаар зочлон франц гэр бүлүүдэд байрлан франц соёл, ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ монгол ардын дуу, хөгжим, бүжиг бүхий үндэсний соёл урлагийн тоглолтыг үзүүлж Монгол улсаа мөн таниулан сурталчилж байна. Ville De Poitiers хотын Ренаудо /Renaudot/ коллежийн урилгаар тус хотод болсон тоглолтод ЭСЯ-ны зөвлөх С.Уянга оролцон сурагч солилцооны хөтөлбөрт оролцож сурагч солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж буй “Tisser la Рaix” нийгэмлэгийн тэргүүн хатагтай Кристин Мордоле, Пуатие хотын захирагчийн алба, Ренаудо коллежийн захирал, хамт олон, ялангуяа манай сурагч, багш нарыг халуун дотноор хүлээн авч буй найрсаг франц гэр бүл, сурагч, багш нарт Элчин сайдын мэндчилгээг дэвшүүлж, талархал илэрхийлэв. Түүнчлэн энэхүү төслийг дэмжсэн Францын Сенат дахь Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн, сенатор хатагтай Мартин Бэртэ, орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар дахь Франц Улсын Элчин сайдын яам Ambassade de France en Mongolie нд талархал дэвшүүлэв. “Tisser la Рaix” байгууллага нь 2010 онд 20 гаруй франц сурагчдыг Баруунбаян-Улаан сумын урилгаар сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж байсан түүхтэй бөгөөд энэ жил тус байгууллагын урилгаар монгол сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна. Харин ирэх жил франц сурагчид Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд зочлохоор төлөвлөж байна. Мөн Францын Бруссиө хот болон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сурагч солилцооны хөтөлбөрөөс гадна өөр өргөн хүрээнд өргөжүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулахаар зорьж байгаагаа талууд мэдээлэв. Францын орон нутгийн сонин хэвлэл болон телевизээр сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй талаар мэдээлж монгол сурагчдын авьяас билэг, тэдний язгуур урлагийн тоглолтыг ихээхэн онцоллоо. Франц анд нөхдүүдээ эх орондоо зочлохыг урьж МОНГОЛД зочлох жилийг сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй авьяаслаг хүүхэд багачууд, төлөөлөгчдөддөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Өвөрхангай Аймаг Welcome to Mongolia #tisserlapaix #brussieu #mongolie #Өвөрхангай #bienvenueenmongolie #visitmongolia