2023 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГАД ТЭНЦСЭН ЗАЛУУС ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААХААР МОРДЛОО.
✅️ Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэг 2023 оны 4 сарын 22, 23-ны өдрүүдэд суманд боллоо. Цэргийн насны 18-25 насны 103 иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 4 иргэн цэргийн алба хаахаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хуваарилагдлаа.
✅️ Энх цагийн манаанд эх орноо хамгаалах, Монгол улсынхаа дархан хилийг манах хүндэт үүргийг хүлээж, эр цэргийн албандаа мордож буй эрхэм залуустаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаагаад ирэхийг ерөөе. Монгол эх орны минь дархан хил тайван байг ээ.