Стандартын шаардлага хангасан ус цэвэршүүлж, зөөлрүүлэгч төхөөрөмж суурилууллаа.

Сумын төвийн ундны усны худаг, Эрүүл мэндийн төвийн худаг, Ерөнхий боловсролын сургуулийн худгуудад стандартын шаардлага хангасан ус цэвэршүүлж, зөөлрүүлэгч төхөөрөмж суурилууллаа. Ингэснээр хүн амын ундны усны хэрэгцээ стандартад нийцсэн найдвартай эх үүсвэрээр хангагдах нөхцөл бүрдлээ. Уг ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөр Гүний худгийн ус цэвэршүүлэгч, зөөлрүүлэгчийн худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.Эрдэнэбаатар гүйцэтгэлээ.