2023 ОНЫ ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА

2023 ОНЫ ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА

2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага эрүүл мэндийн үзлэг сумын хэмжээнд 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08.30 цагт эхлэнэ. ???? Иймд цэрэгт татагдагч иргэн бүр дараах зүйлд анхаарах

Үүнд:

➡️ Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан 18-25 насны /1998-2005 онд төрсөн/ иргэн бүр 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Засаг даргын Тамгын газарт хугацаа хоцролгүй, бэлтгэл ханган ирсэн байх

➡️ Цэрэгт татагдагч иргэн бүр иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, өвчлөл бүхий иргэд эмнэлгийн карт заавал авч ирэх

➡️ Их, дээд, сургуулийн төгсөх дамжааны оюутнууд биеэр ирэхгүйгээр өөрийн харьяа багийн Засаг даргад сурч буй сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн өгч түр чөлөөлөгдөх /Цэрэг татлагаас хойш хугацаанд шийдвэрлэхгүй/

➡️ Төгсөх дамжаанаас бусад дамжааны оюутан залуучууд Цэргийн үүрэгтний үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримттай өөрийн биеэр ирж үзлэгт орно.

➡️ Шинээр цэргийн үүрэгтний үнэмлэх авах иргэд 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхний үнэ 5000 төгрөгийн хамт авч ирэх

Холбогдох утас: 99323535 ✅️ ЗАЛУУЧУУД ТА БҮХНИЙГ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС