Н.ЭРХЭМБАЯР БИШКЕКТ ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ.

Н.ЭРХЭМБАЯР БИШКЕКТ ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ

Ази, номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд бөхийн төрөлд Монголын 4 тамирчин оролцож байгаа билээ. Cонгомол барилдааны 67 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн дифлимпийн алт, мөнгөн медальт ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр нэг өдрийн дараа чөлөөт бөхийн 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Эрхэмээ Кыргызстаны бөхийг 12:4-өөр, Казахстаныг 4:4-өөр, Ираныг 10:0-ээр тус тус ялж аваргалсан юм.