УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙНХНЫ ЗОЛГОЛТ БОЛЛОО. Тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, сумын ЗДТГазар хамтран жил бүр нутгийн уугуул ахмадуудтайгаа золголт хийдэг уламжлалын дагуу ТУУЛАЙ жилийн сар шинийн золголт боллоо. Сүүлийн гурван жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалан золголтын үйл ажиллагаа болоогүй байсан. Ахмад буурлууд маань мэнд усаа мэдэн, нутаг орныхоо тухай хөөрөлдөн, нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.
![УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙНХНЫ ЗОЛГОЛТ БОЛЛОО.](https://cdn.greensoft.mn/uploads/site/641/post/new_7cfd6f41de88da11e6e97addef09e765a5727d70.jpg)