НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН АЖЛЫГ Э.ЦОГТНАРАН ХҮЛЭЭН АВЛАА

НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН АЖЛЫГ Э.ЦОГТНАРАН ХҮЛЭЭН АВЛАА. Тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр Davaabayar Chimiddorj өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, Э.Цогтнаран Tsogtnaran Enkhbayar Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ч.Даваабаяр нь тус сумын Нутгийн зөвлөлийн даргаар 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллахдаа олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, нутаг орноо сурталчлан таниулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Шинээр сонгогдсон Нутгийн зөвлөлийн дарга Э.Цогтнаран нь ТЕРРАМЕД ХХК-ны захирлаар ажилладаг бөгөөд тус сумын харьяат залуу юм. Нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Баруунбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГазар