“АЛДАРТ ЭХ” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!!
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар зарлигаар баталсан “Эхчүүдэд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах журам”-ын дагуу алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүд дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харьяа багийн Засаг дарга нарт ирүүлнэ үү. “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахад бүрдүүлэх материалын жагсаалт ➡️ Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар. Хэрэв иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа ➡️ Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн хувьд (16-аас дээш) төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний хуулбар (нэг цаасан дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хамтад нь канондож нотариатаар батлуулах) ➡️ Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд E-Mongolia цахим үйлчилгээ болон Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах ➡️ Өргөдөл (өргөдлийн толгойг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ..... дугаар/дүгээр багийн Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь” гэж бичнэ) товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичнэ. ➡️ Нэгдүгээр одон авах эхчүүд хоёрдугаар одонгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар ✅️ Жич: E-Mongolia цахим үйлчилгээнээс бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд нотариатын баталгаа шаардахгүй. Эхчүүдийн анкет, материалыг багийн Засаг дарга нар баталгаажуулан, бүрдүүлэлтийг нягтлан шалгаж, дутуу материал хүлээж авахгүй байхад анхаарах ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР