ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Хоршоог хөгжүүлэх сангийн журамд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар нэмэлт өөрчлөлт орж “Аж ахуй нэгж, иргэнд” гэсэн заалтыг хасаж, зөвхөн хоршоог дэмжих сан болгон өөрчилсөн.

Сумын хоршоог хөгжүүлэх санд 2023 оны эхэнд зээлийн үлдэгдэлтэй 29 иргэнээс 10 дугаар сарын 31 байдлаар 9 иргэн зээлээ бүрэн хааж, 2 иргэнийг Өвөрхангай аймгийн анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн жуулчлахад хандаж эвлэрлийн гэрээ байгуулж сангийн хугацаа хэтрэлтийг 10%-д хүргэж ажилласан.

2023 оны 09 дүгээр сарын 15 өдрийн Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулах "Хороо"-ны хурлаар 6 төсөл хэлэлцэн шийдвэрлэж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, төмөр, модон эдлэл, үсчин, гоо сайхан гэсэн чиглэлээр 51 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийн дэмжлэг үзүүлсэн. Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, аж ахуй нэгжүүд өөрийн хийж бүтээсэн бүтээгдэхүүнээрээ сум, орон нутгийн үзэсгэлэн худалдаанд газар тариалангийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, модон эдлэлээр амжилт, бүтээлээр дүүрэн оролцсон.